Нэгдүгээр сард Монголбанкны авсан алт өмнөх оныхоос 47% буурав
Монголбанк 2019 оны нэгдүгээр сард 597 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1.1 тонн алт худалдан авч байсанаас 531 кг дутуу буюу 47%-иар буурсан үзүүлэлттэй байна.
2019 оны нэгдүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 13 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 3.0 кг алтыг худалдаж авжээ.
Монголбанкны алт худалдан авалт өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байгаа нь “Ашигт малтмалын тухай хууль”-д 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, Монголбанк, түүнээс эрх олгосон банканд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5%, нэмэлт төлбөрийн хэмжээ 0%-тай тэнцүү болгосон хуулийн хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болсонтой холбоотой юм.
2019 оны нэгдүгээр сард 1.0 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 109,728.25 төгрөг байлаа.
Эх сурвалж: Монгол банк
|