Төрийн үйлчилгээний төлбөрөө ТӨРИЙН БАНКНЫ пос төхөөрөмжийг ашиглан төлөөрэй

2019 оны 1 сарын 02

Arslan.mn

Төрийн банк нь нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Монголбанктай хамтран картын системдээ хөгжүүлэлт хийж Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Засгийн газрын харьяа агентлагуудын үзүүлж буй Төрийн үйлчилгээний төлбөрийг Төрийн банкны ПОС төхөөрөмжийг ашиглан бүх банкны картаар төлөх боломжийг харилцагчиддаа олгож байна.

Сүүлийн үед финтек буюу технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ эрчимтэй хөгжиж, техник технологийн дэвшлийг ашиглаж төлбөр тооцоог хурдан шуурхай, амар хялбар гүйцэтгэх шинэ боломжууд нэмэгдсээр байна. Монголбанкнаас хурдацтай хөгжиж буй дэлхий нийтийн техник технологийн аливаа дэвшилтэй мөр зэрэгцэн алхах, иргэд олон нийтийн төрийн үйлчилгээний болоод банк, санхүүгийн байгууллагын аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг эрх тэгш, элдэв хүндрэл чирэгдэлгүй, хүртээмжтэйгээр авдаг байх боломжийг бүрдүүлэх үүднээс финтекийн хөгжлийг дэмжиж, бэлэн бус төлбөрийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд иргэдэд хүндрэл учруулж буй өнөөгийн нөхцөл байдлыг засч, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, зардал чирэгдлийг арилгах үүднээс Монголбанк нь Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх хүрээнд “Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах” ажлыг эхлүүлж, үүнд нийцүүлэн хууль эрх зүйн орчны зохицуулалтыг ч бий болгож, өөрийн системд програм хангамжийн хөгжүүлэлтийг хийж, төрийн үйлчилгээний төлбөр тооцоог дамжуулан гүйцэтгэх дэд бүтцийг бий болголоо.

  • иргэд Нийслэлийн цахим үйлчилгээний “Eservice” порталаар дамжуулан, мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд байрших ПОС төхөөрөмж ашиглан төрийн үйлчилгээний аливаа төлбөрийг шууд төлөх боломжтой болж байна. Тодруулбал, иргэд банкинд очихгүйгээр, аль ч банкны карт ашиглан давхар зардал, чирэгдэлгүйгээр төрийн үйлчилгээг авах юм. Төрийн үйлчилгээ авч буй иргэний төлбөр тооцоо нь Монголбанкны “Үндэсний цахим гүйлгээний төв”-ийн системээр дамжин боловсруулагдаж, тухайн агшин бүрд харилцагчийн гүйлгээ баталгаажиж, гүйлгээ нь бодит цагийн горимоор хийгдэх давуу талтай юм. Энэхүү ажлыг эхлүүлснээр, төрийн үйлчилгээг “Нэг цэг”-ээс авах боломж бүрэн утгаараа хэрэгжиж, Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажлын үндэс суурь болж байна.

Мөн Төрийн банкнаас харилцагчиддаа илүү шуурхай, илүү хялбар үйлчилгээг хүргэх зорилгоор Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системтэй холбогдон мэдээлэл солилцох програм хангамжийг банкны бизнес нэгжүүдийн шаардлагын дагуу хөгжүүлэн нэвтрүүлж, 19 төрлийн үйлчилгээ үзүүлэх боломж бүхий орлого, зарлагын АТМ болон 1000 орчим ПОС төхөөрөмжийг тус тус шинээр ашиглалтанд оруулсан билээ.
 

Төрийн Банк

Эрсдэлгүй Ирээдүйн Баталгаа

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598774
0 эможи

keyboard_arrow_up