1195.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ
2014 оны 7 сарын 18
Орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 852.7 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 18511 зээлдэгчийн нийт 537 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувьд шилжүүлсэн байна. Түүнчлэн банкуудад орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл иржээ. Тиймээс 20553 иргэнд 1195.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5982
0 эможи