Монголбанк: Ирэх оны Мөнгөний бодлогод гадаад орчны тодорхойгүй байдал эрсдэл болж байна
2019 оны Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд дотоодоос илүү гадаад орчны тодорхойгүй байдал эрсдэл болж байна гэж Төв банк мэдээллээ.
Тухайлбал, АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан, дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ өсөж, АНУ-ын Төв банк бодлогоо чангатгах төлөвтэй байгааг гадаад талын тодорхойгүй бус байдлаар нэрлэсэн байна. Төв банк ирэх онд инфляцыг найман хувьд барих, гадаад валютын албан нөөцийг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан хэмжээнд хүргэх зэрэг зорилтуудыг тусгаад байгаа юм.
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа
Дотоод талаас төсвийн тэлэлт мөнгөний бодлогод эрсдэл үүсгэж болзошгүй гэж зарим судлаачид үзэж байна. Төсвийн орлогыг энэ оны батлагдсан түвшнээс 2.4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан юм. Мөн төсвийн алдагдлын хэмжээ 1.9 их наяд төгрөг орчимд байх тооцоо гаргасан байна. Төсвийн орлого тэлэх, эдийн засаг идэвхжих зэрэг нь мөнгөний нийлүүлэлтийг өсгөвөл Төв банк бодлогоо чангаруулах нөхцөл байдал үүсэх боломжтой гэж судлаачид Монголбанкны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.
СЭЗИС-ийн багш Ж.Дэлгэрсайхан
Эдийн засагч Ц.Даваадорж
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|