Хөгжлийн банк олон улсын санхүүгийн зах зээлд үнэт цаас арилжаалахаар төлөвлөж байна
Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын санхүүгийн зах зээлд үнэт цаас арилжаалахаар төлөвлөж байгаа гэж мэдээллээ.
Үнэт цаас тав эсвэл 10 жилийн хугацаатай, хэмжээ нь бенчмарк хэлбэрээр байна гэж албаны эх сурвалж мэдээллээ. Үнэт цаасыг арилжаалж татан төвлөрүүлсэн орлогоор Хөгжлийн банкны богино хугацаатай, өндөр зардалтай эх үүсвэрийг дахин санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Олон улсын зах зээлд бенчмарк хэмжээгээр гаргах үнэт цаасанд засгийн газар баталгаа өгөхгүй юм байна. Хөгжлийн банкны гаргахаар төлөвлөсөн үнэт цаасны зээлжих зэрэглэлийг “S&P” агентлаг “B-“ гэж үнэлжээ. 2018 оны эхний хагас жилийн байдлаар Хөгжлийн банкны нийт актив 3.60 их наяд төгрөг, татварын өмнөх ашиг 15 тэрбум төгрөг, хүүгийн цэвэр маржин 3.3 хувьтай байгаа юм.