Монголбанк дурсгалын зоосны мэдээлэл бүхий цахим хуудсыг нээлээ

2018 оны 10 сарын 04

 

Монголбанкинд худалдаалагдаж буй дурсгалын зоосны тухай дэлгэрэнгүй мэдээлэл бүхий coin.mongolbank.mn  цахим хуудас нээгдэж, олон нийт шууд мэдээлэл авах боломжтой боллоо. Энэхүү цахим хуудаст худалдаанд гаргаж буй дурсгалын зоосны тухай мэдээллээс гадна Монголбанкны зөвшөөрөлтэйгээр Олон Улсын зах зээлд худалдаалагдаж буй сэдэвчилсэн цуврал зоосны тухай мөн холбогдох түүх, танин мэдэхүйн мэдээллийг агуулжээ. Түүнчлэн дурсгалын зоос худалдаж авах зааварчилгааг оруулсан байна. 

Монголбанк нь Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуульд заасан эрх, үүргийн дагуу дурсгалын зоос захиалан үйлдвэрлүүлдэг бөгөөд анхны дурсгалын зоос 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулсан 1 төгрөгний нэрлэсэн үнэтэй алтан, мөнгөн, никел, гуулин зоос байв. Түүнээс хойш түүхэн тэмдэглэлт ой, ховордсон ан амьтад болон бусад онцлох сэдвийн хүрээнд цуврал зоос гаргаад байна.

Тун удахгүй “Монгол Улсын олимпын медальт тамирчид” цувралын үргэлжлэл болгож 1968 оны Мехикогийн Зуны XIX олимпиос мөнгө, хүрэл медаль хүртсэн Ж.Мөнхбат, Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав, Т.Артаг нарын түүхэн амжилтын 50 жилийн ойд зориулсан дурсгалын зоосыг худалдаанд гаргахад бэлэн болоод байна.

Тус цувралын анхны зоос 2008 оны Бээжингийн олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, П. Сэрдамба, О.Гүндэгмаа, Д.Баатаржав нарын хөрөгтэй мөнгөн зоосыг 1кг, 1 унцаар тус тус 2 төрлөөр захиалан үйлдвэрлүүлсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595564
0 эможи

keyboard_arrow_up