Ипотекийн зээлийн санхүүжилтэд 16 тэрбум төгрөг олгов
2018 оны 10 сарын 02
Монголбанк 2018 оны есдүгээр сард ипотекийн зээлд зориулж 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгож, 239 иргэн шинээр ипотекийн зээлд хамрагдлаа. Энэ оны эхний 9 сарын байдлаар Монголбанкны эх үүсвэрээс 143.7 тэрбум төгрөг, Засгийн газрын эх үүсвэрээс 59.6 тэрбум төгрөг, нийт 203.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2724 иргэнд олгоод байна.
Эх сурвалж: МОНГОЛБАНК
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
595502
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс