Төрийн Банк “АХМАДАА ХҮНДЭТГЭЕ” өдөрлөг зохион байгууллаа

2018 оны 10 сарын 02

Төрийн банк “Ахмадаа хүндэтгэе” ахмадын баярын өдөрлөгийг 5 дахь жилдээ зохион байгууллаа.

НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг “Ахмадын баяр” болгон тэмдэглэж байхыг тунхагласны дагуу манай улс 1992 оноос хойш энэ өдрийг тэмдэглэсээр ирсэн.

Ахмадын баярыг тохиолдуулан Монгол Улсын бүх аймаг сум, хот сууринд байрлах Төрийн банкны салбар нэгжүүдээс ахмадууд олноор үйлчлүүлдэгнэгжийн теллерүүд үндэсний хувцсаараа жигдрэн, ахмадуудаа халуун цай, тавгийн идээтэй угтан анхан шатны эмчийн үзлэгт хамруулах, хамгийн өндөр настай 5 харилцагчдаа гарын бэлэг өгөх, дугаарлан зогсоохгүй дарааллын урдуур үйлчлэх зэргээр ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

Төрийн банк нь энэхүү өдөрлөгийг зохион байгуулснаар ирээдүй хойч үе болсон залуусаа ахмадаа хүндэтгэх, үндэсний өв соёлоо сурталчлах үйлсэд уриалан жил бүр зохион байгуулдаг юм.

Монгол Улсын хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууддааТөрийн банкны 3800 ажилтнуудын нэрийн өмнөөс Олон Улсын Ахмадын Баярын мэнд дэвшүүлье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595460
0 эможи

keyboard_arrow_up