Үндэсний их баяр наадмын нээлтийн жагсаалыг ТӨРИЙН БАНК өнгөллөө
Тулгар төрийн 2227, их монгол улсын 812, ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд зориулсан баярын жагсаалд төрөлх нутгийнхаа өнцөг булан бүрт салбартай Төрийн банкны ажилтан албан хаагчдын төлөөлөл оролцож, наадамчин олонд мэндчилгээ дэвшүүллээ.
Төрийн банкны хувьд Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран шалгаруулдаг “Монгол Улсын ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ”-ээс 11-р байрт шалгарч, Банкны салбартаа шилдэг гурван банкны нэгт багтаж, Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 4 том аудитын байгууллагын нэг болох “Кэй Пи Эм Жи Аудит” ХХК-аар санхүүгийн тайлангаа баталгаажуулж, банкныхаа үйл ажиллагааны эрсдэлээ олон улсын зэрэглэл тогтоогч Moody’s агентлагаар үнэлүүлэн, “B3” буюу банкны хэтийн төлөвийг тогтвортой гэж дүгнэж, Эрсдэлгүй банк гэдгээ дахин баталсныг дуулгахад таатай байна.
Монгол Улсын өнцөг булан бүрт суугаа нийт Монголчууддаа, Төрийн банкны харилцагчиддааҮндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье.
Эрмэг хурдаараа эрэлхэг байж
Эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж
Дэлгэр зуны налгар талдаа
Дэнж хотойтол сайхан наадаарай.
ТӨРИЙН БАНК
Эрсдэлгүй ирээдүйн баталгаа