Гадаад улсад ажиллаж, амьдарч буй Таныг түүвэр судалгаанд оролцохыг урьж байна

2018 оны 9 сарын 17

Монголбанк гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ шилжүүлгэ болон хүлээн авах  мөнгөн гуйвуулгын хэмжээг тооцож, статистикийн тоон  мэдээллийг үнэн зөв тусгах зорилгоор энэхүү түүвэр судалгааг явуулж байна.

Arslan.mn

Судалгаа нь гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд хамаарагдах бөгөөд судалгааны мэдээлэл нь Монгол Улсын гадаад секторын статистикт чухал анхдагч эх сурвалж болох юм.

Судалгаанд оролцогчдын  мэдээллийг зөвхөн статистикийн зорилгоор ашиглах бөгөөд нууцлалыг Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу чандлан хадгалах аж.

Энэхүү судалгаанд оролцогчдоос 50 хүнийг санамсаргүй байдлаар сонгон 50,000 төгрөгийн  ном худалдан авах эрхийн бичгийг өгөх юм байна.  Иймд судалгаанд идэвхтэй оролцоно уу.

Судалгааны асуулгыг бөглөх холбоос

Хэрэв судалгаатай холбоотой асууж тодруулах зүйл байвал та Монголбанкны facebook хуудсаар холбогдоно уу.

 

Эх сурвалж: Монголбанк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594953
0 эможи

keyboard_arrow_up