АНЭУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2018 оны 8 сарын 30

Arslan.mn

Арабын Нэгдсэн Эмират Улсын төлөөлөгчдийг Монгол Улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд төлөөлөгчдөд банкныхаа үйл ажиллагаа болон өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Монгол Улсын Хөгжлийн банк 2017 онд эрх зүйн орчны шинэчлэлт хийж, хуулиа шинэчлэн баталснаар эрх зүйн шинэ орчинд бие даасан, хараат бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон. Ингэснээр бид үйл ажиллагаандаа зөвхөн зээлээс гадна санхүүгийн бусад хэрэгслүүд болох санхүүгийн лизинг, хөрөнгө оруулалт, батлан даалтын механизмуудыг ашиглах боломжтой болсон. Мөн үйл ажиллагаагаа өргөжүүлж тоног төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэх “Ди Би Эм лизинг” ХХК, хөрөнгө оруулалтын сан байгуулах зорилготой “Ди Би Эм Ассет менежмент” ХХК-иудыг байгуулсан. ДБМ лизинг ХХК нь хөдөө аж ахуйн салбарын тоног төхөөрөмжийн шинэчлэл, орон нутаг,  хот хоорондын  нийтийн тээврийн  үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төслүүдийг   эхлүүлж тодорхой үр дүнд хүрлээ.  ДБМ Ассет менежмент ХХК нь орчны бохирдлыг бууруулах, ногоон эдийн засгийг дэмжих санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор “Монгол Улсын Ногоон хөгжлийн сан”-г  үүсгэн байгуулах ажлыг эхлүүлээд явж байна. Цаашид үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжиж нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготойгоор ажиллаж байна хэмээн МУХБ-ны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат хэлсэн юм. Мөн Монгол Улсад хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, дэлгэрэнгүй танилцуулгыг эргэн өгөхөөр болсон. Ингэснээр судалгаа хийгдэж ямар салбарт хэрхэн яаж хамтран ажиллах нь тодорхой болох юм.

 Уулзалтад оролцсон АНЭУ-ын “Аби Даби сан”-гийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Рашэд Мохамэд Ахмэд Даарва Алкааби мөн өөрийн сангийн талаар танилцуулж 70 жилийн түүхтэй “Аби Даби сан” нь АНЭУ-ынхаа Засгийн газарт харъяалагддаг, хөгжиж буй орнуудад хөгжлийн зээл олгох замаар Засгийн газрынхаа үйл ажиллагааг дэмжиж ажилладаг бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 86 улсад 500 гаруй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн талаар танилцууллаа. МУХБ болон манай сан хоёр үйл ажиллагааны хувьд олон талаараа ижил төстэй байна. Энэ нь цаашид хамтарч ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх үндэс гэж харж байгаагаа “Аби Даби сан-гийн Хөрөнгө оруулалтын газрын дарга хэлсэн юм. Уулзалтын хүрээнд хоёр тал хамтарч ажиллах сонирхол өндөр байгаа учраас ойрын хугацаанд санамж бичгийн төсөл боловсруулж баталгаажуулахаар тохиролцлоо.

Эх сурвалж: ХӨГЖЛИЙН БАНК
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594926
0 эможи

keyboard_arrow_up