Таны хүүхэд сурагчийн карттай болох боломжтой
Төрийн банкнаас 10-18 насны хүүхэд ашиглах боломжтой “Сурагчийн карт”-ыг Монголын зах зээлд анх удаа гаргасан билээ.
2018 оны шинэ хичээлийн жилийг тохиолдуулан шинэ загвар бүхий “Сурагчийн карт”-ыг харилцагч та бүхэндээ санал болгож байгаадаа таатай байна.
Төрийн банкны эрхэм харилцагч та хүүхэддээСурагчийн картыг авч өгснөөр дараах давуу талтай:
- Зөвхөн таны хүүхдэд зориулагдсан хүүхдийн тань нэртэй картыг олгоно.
- Таны хүүхдийг бэлэн мөнгөний эрсдэлээс хамгаална.
- Та хүүхдийнхээ санхүүгийн хэрэглээг хянах, лимит тогтоох боломжтой.
- Таны хүүхдийн картнаас гүйлгээ гарах бүрт танд мессэж очно.
- Таны хүүхэд санхүүгийн боловсон хэрэглээндсуралцах боломжтой.
- Та жилийн хураамж 5,000 төгрөг төлөөд Сурагчийн картыг авах боломжтой зэрэг олон давуу талуудтай.
Мөн банканд очилгүй хүүхдийнхээ картанд орлого хийх, дансны хуулга харахыг хүсвэл Төрийн банкны Гялсбанк үйлчилгээнд бүртгүүлэхэд хангалттай.
Дэлгэрэнгүй мэдээллийг:https://www.statebank.mn/w/mn/m515 линкээр болон Төрийн банкны өөрт ойрхон салбар, нэгжээс авна уу. Мөн Төрийн банкны мэдээллийн төв 1800-1881 утаснаас лавлана уу.
ТӨРИЙН БАНК
Эрсдэлгүй ирээдүйн баталгаа