“Олон улсын хамтын ажиллагаа“ дурсгалын мөнгөн зоос худалдаанд гарлаа
Монгол Улстай дипломат харилцаатай ОХУ, БНХАУ, Япон, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааг илэрхийлсэн тэгш өнцөгт хэлбэртэй мөнгөн зоос худалдаанд гарлаа. Уг зоосны загвар нь Монгол Улс болон тухайн улсын бэлгэдлийг дүрслэн илэрхийлсэн ба 2019 онд эдгээр улс оронтой тогтоосон хамтын ажиллагааны тэмдэглэлт ойд зориулжээ.
Дурсгалын зоосыг Монголбанкны нэр, бэлгэдэлтэйгээр үнэт металлаар үйлдвэрлэх, зөвшөөрөл олгох, зоосыг бүртгэх, хадгалах, хамгаалах, тээвэрлэх, хяналт тавих, худалдан борлуулах, үйл ажиллагааг Монголбанкны Эрдэнэсийн сан холбогдох хуулийн хүрээнд эрхэлдэг ба түүхэн дурсгалт үйл явдал, тэмдэглэлт ойг тохиолдуулан Монголбанк, төрийн болон төрийн бус байгууллагын хүсэлтээр дурсгалын зоосыг захиалан үйлдвэрлүүлдэг.