Ипотекийн зээлийн хэрэгжилтэд банкуудад шалгалт хийнэ
Урт хугацаатай, хүү хямдтай орон сууцны зээл хэрэгжсэнээр олон мянган иргэн орон сууцанд орсон. Өнгөрсөн долдугаар сард 46.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл 629 иргэнд олгосон гэдгийг Монголбанкнаас мэдээлсэн. Үүнээс орон нутагт 6.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 167 иргэнд олгожээ. Ипотекийн зээлийн үлдэгдэл 4.3 их наяд төгрөгт, зээлдэгчдийн тоо 93,885-т хүрчээ. Үүнээс нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 17.6 хувийг орон нутагт олгосон зээл байна.
Монголбанкнаас сар бүр ипотекийн санхүүжилтэд 16 тэрбум төгрөг, Сангийн яамнаас улирал тутам 30 тэрбум буюу сар бүр 10 тэрбум төгрөгийг ипотекийн санхүүжилтэд олгож байгаа гэдэг мэдээллийг өгдөг ч бодит байдалд арилжааны банкууд зээл олгохгүй байна гэж иргэд өнөө хэр шүүмжилсээр ирсэн.
Тиймээс Монголбанкны зүгээс ипотекийн зээлийн хэрэгжилттэй холбогдуулан банкуудад шалгалт хийх талаар ярилцаж байгаа аж.
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн хөтөлбөрийг Засгийн газар хариуцах юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|