Монголбанк өнгөрсөн сард 2,132 кг алт худалдан авчээ

2018 оны 8 сарын 01

Arslan.mn

Монголбанк долоодугаар сард 2,132 кг алт худалдан авчээ. Ингэснээр энэ оны эхний хагас жилд худалдан авсан алтны нийт хэмжээ 9.34 тонн болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрвөн хувиар өссөн үзүүлэлт аж. Өнгөрсөн оны эхний долоон сарын байдлаар 8.94 тонн алт худалдан аваад байжээ.

2018 оны долоодугаар сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 97,883.50 төгрөг байв.

График 1. 1990-2018 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ

График 2. 2018 оны 7 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ

 

 

 

Эх сурвалж: Монголбанк

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593384
0 эможи

keyboard_arrow_up