ХӨГЖЛИЙН БАНК: Тендерийн урилга

2018 оны 7 сарын 31

Arslan.mn

Огноо : 2018-07-27

Тендер шалгаруулалтын нэр: Албан  хэрэгцээнд автомашин нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: МУХБ 18/7/1         

Монгол Улсын Хөгжлийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдоос банкны албан хэрэгцээнд автомашин нийлүүлэх 3 багц бүхий сонгон шалгаруулалтанд битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 100,000 төгрөгийг Хаан банкан дахь МУХБанкны 5118002715 тоот дансанд тушааж, тушаасан баримтаа авчран худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 400 сая төгрөг

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 200 сая төгрөг

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3

Багц тус бүр дээр санал болгож буй үнийн дүнгийн 1% -тай тэнцэх хэмжээний тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 8-р сарын 27-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 8-р сарын 27-ны өдрийн, 11 цаг 30 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 19,

Монгол Улсын Хөгжлийн банкны байр, 11 давхар, 1111 тоот өрөө

Утас: 75857070-555

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593303
0 эможи

keyboard_arrow_up