Азийн Тогтмол Орлоготой Үнэт Цаасны 5 дахь удаагийн чуулга уулзалт /AFIS/ Улаанбаатар хотод болж байна

2018 оны 7 сарын 02

Arslan.mn

Орон сууцны тасралтгүй санхүүжилтийн сувгийг нээх олон улсын туршлагаас судлах Азийн тогтмол орлоготой үнэт цаасны тав дахь удаагийн чуулга уулзалт /AFIS/ Улаанбаатар хотноо өнөөдөр болж байна. Чуулга уулзалт “Орон сууцны бодлого ба санхүүжилтийн шийдлүүд” сэдвийн дор өрнөж, “Орон сууцны бодлогын сонголтууд”, “Орон сууцны санхүүжилтийн шийдлүүд”, “Азийн хөрөнгийн зах зээл дээрх боломжууд” дэд сэдвээр үргэлжилж байна. Энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтыг Монголын ипотекийн корпораци /МИК ОССК ХХК/ нь Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, НЗДТГ хамтран зохион байгуулж байгаа юм.

Arslan.mn
Чуулга уулзалтад БХБ-ын сайд Х.Баделхан , "Монголын ипотекийн корпорацийн ОССК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож байна.

Arslan.mn
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан: Ипотекийн зээл 2013 оноос хэрэгжиж эхлээд үр дүнгээ өгч байна. Өнөөдрийн байдлаар 4,2 их наяд төгрөг хуримтлагдан сан бий болсон байна. Зээлийн хүрээнд 80,000 орчим өрх орон сууцтай болсон. Одоогоор Ипотекийн зээлийн журмыг хэрэгжүүлэхэд хамгийн тулгамдсан асуудал бол хөрөнгийн эх үүсвэрийг нээх юм. Жилдээ улсын төсвөөс нийтдээ 120-130 тэрбум төгрөг хөтөлбөрт төлөвлөж байна. Өмнөх Ипотекийн зээлийн сангийн эргэн төлөлтөөр 200 гаруй тэрбум төгрөг төвлөрсөн. Өнгөрсөн онд энэ хоёр эх үүсвэрээр нийтдээ 10 мянган айл орон сууцтай болсон. Тухайлбал, зарим банк өөрөөсөө зээл авсан хүмүүст зээл олгодог, зарим банк Ипотекийн зээл ирсэн үед олгоно гээд өндөр хүүгээр зээл олгож иргэдийг хохироож байгааг шинэ журмаар зохицуулна. Зээлийн урьдчилгааг 25 хувь болгож оруулаад тохиролцсон. Харин зээлийн хүүг бууруулах боломжгүй. Учир нь өнөөдрийн байдлаар арилжааны банкнуудын зээлийн хүү өндөр байна.

Arslan.mn
Монголын Импотекийн корпораци ОССК ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Гантулга:  Энэ чуулга уулзалтад Малайз, Япон, Өмнөд Солонгос, Казахстан, Индонез, Филиппин улсаас орон сууцны хөтөлбөр, санхүүжилтийг гардан хэрэгжүүлдэг компаниудын төлөөлөл оролцож байна. Уулзалтаар орон сууцны санхүүжилтийг хэрхэн зөв хэрэгжүүлэх, тогтолцоо нь ямар байдаг вэ гэдгийг Азийн орнуудаас туршлага судлахыг зорьж байна. Гадаадын улсуудын сайн туршлагыг Монголын хөрсөнд хэрхэн буулгах вэ гэдгийг судалж байна. Уг чуулга уулзалтыг Монголын төр, хувийн хэвшил хамтран зохион байгуулж байгаа учраас үр дүнг бодлогын баримт бичигт тусгах боломжтой гэж харж байна. Орон сууцны санхүүжилтийг шийдэхийн тулд Монгол Улс дотоод нөөц бололцоогоо ашиглах боломжтой.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59190
0 эможи

keyboard_arrow_up