Хөгжлийн банк ААН-үүдийн экспортын бэлэн байдалд анхаарч ажиллана

2018 оны 7 сарын 02

Arslan.mn

Хөгжлийн банк аж ахуйн нэгжүүдийн экспортын бэлэн байдалд анхаарч ажиллана. Манай аж ахуйн нэгжүүд гадны хөрөнгө оруулагчдын сонирхолд нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал байна.

Ингэснээр гадны хөрөнгө оруулалт татах, бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрдэх юм. Гэтэл гадныхан хөрөнгө оруулъя гэсэн ч тэдний эрэлт, хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь цөөн байна. Үүнд хөрөнгө оруулалтын компани, мэргэжлийн байгууллагууд анхаарах ёстой.

Иймд экспортод чиглэсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бэлэн байдлыг хангахад Хөгжлийн банк анхаарч байна гэж тус банкны Ерөнхий эдийн засагч н.Дэлгэрсайхан ярилаа.

Эх сурвалж: MNB.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59181
0 эможи

keyboard_arrow_up