Монгол банк мөнгөний бодлогын шийдвэрээ энэ долоо хоногт танилцуулна

2018 оны 6 сарын 11

Arslan.mn

Монголбанк Мөнгөний бодлогын хорооны хурлаа долоо хоногоор урагшлуулж, зургаадугаар сарын 15-нд шийдвэрээ танилцуулахаар болжээ. Монгол банк 2018 он гарсаар бодлогын хүүгээ нэг нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэсэн юм.

“Блумбергийн эдийн засагчдын клуб”-ийн санал асуулгаар Монголбанк бодлогын хүүгээ бууруулах эсвэл хэвээр үлдээх хүлээлттэй байгаа шинжээчдийн тоо ойролцоо байна. Зарим эдийн засагчид инфляци өсөж байгаа учраас бодлогын хүүг хэвээр үлдээнэ үзэж байна. Нөгөөтэйгүүр Засгийн газар үнэт цаас гаргахгүй байгаагаас Төв банкны үнэт цаасыг банкнууд ихээр худалдан авч байна. Иймээс хүүг бууруулах боломжтой гэж үзсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58342
0 эможи

keyboard_arrow_up