МОНГОЛБАНК: Ипотекийн зээлээр Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд байр түлхүү зарагдаж байна

2018 оны 5 сарын 23

Arslan.mn

Монгол банкнаас ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, өнөөгийн байдлын талаар өнөөдөр   мэдээлэл хийлээ. 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт ипотекийн зээл 50,4 тэрбум төгрөг байна. 2017 оны есдүгээр сараас хойш сард дунджаар гарч байгаа ипотекийн зээл 53 тэрбум төгрөг байгаа бөгөөд орон нутагт ипотекийн зээл Дархан-Уул, Орхон аймгуудад өндөр гарч байна.

Улаанбаатар хотод шинээр олгогдож байгаа ипотекийн зээлээр Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд байр түлхүү зарагдаж байгаа юм байна. Өнгөрсөн дөрөвдүгээрт сард Улаанбаатар хотод 44,1 тэрбум төгрөгийн зээл гарахад 30,5 тэрбум төгрөг нь Баянзүрх, Хан-Уул дүүрэгт байршилтай орон сууцууд худалдаж авахад зарцуулагдсан байна. Улаанбаатар хотод ипотекийн хөтөлбөрийн хүрээнд 2018 оны дөрөвдүгээр сард эргэн төлөлт 22,8 хувьтай байна.

Ипотекийн зээлдэгчдийн тоо 93,999 хүрчээ. Өмнөх сартай харьцуулбал ипотекийн зээлдэгчийн тоо 2,3 хувиар өссөн.

Arslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57666
0 эможи

keyboard_arrow_up