Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ын гишүүдийг томиллоо
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 112 дугаар тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Хуулийн хэлтсийн дарга Н.Баярчимэг, Эрчим хүчний яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М.Баярмагнай нарыг 3 жилийн хугацаагаар томиллоо.
МУХБ-ны Төлөөлөн Удирдах зөвлөл шинэ бүрэлдэхүүнээр хуралдаж 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар Эрчим хүчний яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М.Баярмагнайг сонголоо.
МУХБ-ны Төлөөлөн Удирдах Зөвлөл нь 9 гишүүнтэй үүнээс 4 гишүүн хараат бус бөгөөд гишүүдийг хувьцаа эзэмшигчид нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгон 3 жилийн хугацаагаар томилдог.
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК