Иргэд цалин өснө гэсэн хүлээлттэй байна
Энэ оны нэгдүгээр улирлын “Инфляцийн хүлээлтийн түүвэр судалгаа”-ны үр дүнгээс үзэхэд иргэдийн дунд эдийн засгийн байдал сайжирч улмаар өрхийн санхүүгийн байдал сайжирна гэсэн эерэг хүлээлттэй байна. Иргэд, ААН болон шинжээчдийн дунд төгрөгийн ханш чангарна гэсэн хүлээлт давамгайлсан нь төгрөгт итгэх итгэл өндөр байгааг илтгэж байна.
ААН-үүд ирэх зургаан сарын хугацаанд нийт эрэлт нэмэгдэж, борлуулалтын орлого өснө гэж хүлээж байгаа бөгөөд цалингийн түвшин ч мөн бага зэрэг өснө гэж хүлээжээ. Түүвэрт хамрагдсан ААН-үүдийн 30 орчим хувь нь үйл ажиллагаагаа өргөжүүлж, шинээр ажлын байр нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Шинжээчид төгрөгийн ханш чангарна гэж таамагласан бөгөөд бодлогын хүү буурч цаашлаад зээлийн хүү буурна гэсэн хүлээлттэй байна.
Иргэд инфляцийн түвшинг 2017 оны II улиралд чанарын хариултын хувьд 10.9%, тоон хариултын хувьд 5.4%, мэдрэмжид суурилсан инфляцийн хүлээлтийн хувьд 4.5% байхаар тус тус хүлээж байна.
Инфляцийн хүлээлтийн тайланг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: Монголбанк
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|