Ам.долларын ханш дахин буужээ

2014 оны 2 сарын 28

Хоёрдугаар сард тогтмол өсөлттэй байж, 1800 төгрөг хүрэх шахаж байсан ам.долларын ханш өчигдрөөс буурлаа.  Арилжааны банкууд өчигдөр гурван удаа валютын үнээ шинэчлэн тогтоож бууруулсан ба Монголбанкнаас интервенц хийж ийнхүү 50 орчим төгрөгөөр бууруулсан бол өнөөдрийн дүн мэдээгээр дахин бага зэргийн бууралттай байна. 
Өнгөрөгч өдрүүдэд “Найман шарга” зах болон арилжааны банкуудаар зарагдаж буй ам.долларын ханш дээд цэг 1795 төгрөгт хүрсэн бөгөөд ийнхүү өссөн шалтгааныг эдийн засагчид нүүрсний салбарын экспорт тэг зогссонтой холбон тайлбарлаж байв.
Монголбанкны ханшаар өчигдөр ам.долларыг 1720 төгрөгөөр авах, 1750 төгрөгөөр зарах ханштай байсан бөгөөд арилжааны банкнуудын хувьд нэг ам.долларыг 1733 төгрөгөөр авч, 1753 төгрөгөөр зарж байв. 

Харин яг одоо зарах ханш дунджаар 1753 төгрөгийн дундажтай байгаа бол худалдаж авах ханш буурч 1725 төгрөг болсон байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
557
0 эможи
keyboard_arrow_up