ТӨРИЙН БАНК шинэ салбараа нээлээ

2018 оны 3 сарын 02

Arslan.mn

Монгол Улсын хэмжээнд 500 гаруй салбар нэгжтэй Төрийн банк нь 2.7 сая харилцагчдадаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон улсын стандартад нийцсэн, тав тухтай орчинд үзүүлэхийг зорин ажилладаг билээ. Энэхүү ажлын хүрээнд тус банк нь Тийн Унжлагат хэмээгч Шороон Нохой жилийн хаврын тэргүүн сарын билэгт сайн өдөр Олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн техник технологи бүхий шинэ салбар ашиглалтанд орууллаа. 

Arslan.mn

Төрийн банк нь бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг дээшлүүлэх, таатай нөхцөлийг бий болгох зорилгоор харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, олон улсын жишигт хүрэхүйц, орчин үеийн техник технологид суурилсан хадгаламж, зээл, цахим банкны бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж ажилладаг юм.  Харилцагч Та Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах Монголын хамгийн өндөр барилга болох “Сити Таур” дахь Төрийн банкны шинэ салбараар дамжуулан банкны бүхий л төрлийн цогц үйлчилгээг тав тухтай орчинд, түргэн шуурхай авах боломжтой боллоо.
Мөн шинэ салбарын нээлтийн үеэр Төрийн банкны Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар “Харилцагч бүрийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгож, тэдний эрх ашгийг дээдлэн, санхүүгийн олон талт хэрэгцээг хангаж ажиллах нь бидний үндсэн зорилго бөгөөд  энэ чиглэлд олон ажил хийж байгаагийн нэг нь өнөөдөр харилцагч та бүхнийхээ өмнө нээж буй орчин үеийн стандартад нийцсэн энэхүү шинэ салбар юм.” хэмээн онцоллоо.
Харилцагч Та тус салбараар үйлчлүүлэн банкны бүхий л төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг тав тухтай орчинд түргэн шуурхай аваарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54479
0 эможи
keyboard_arrow_up