Төрийн банк ахмад настан, азай буурал харилцагчдадаа хүндэтгэл үзүүллээ
Харилцагчаа дээдлэн тэдний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажилладаг Төрийн банк жил бүр сар шинийн босгон дээр өөрийн банкаар тэтгэвэр авч буй ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтоод долоон жил болж байна.
Өнгөрсөн жил "Хүндэтгэлийн аян-2017" урамшуулалтхөтөлбөрийнхүрээндТөрийнбанкаарүйлчлүүлдэг 108 өндөрнастандхүндэтгэлүзүүлж гарын бэлэг гардуулан, МонголУлсын 21 аймаг, 9 дүүрэг тус бүрээс нэг,нийт 30 ахмадад 300,000 төгрөг, мөн 10 ахмададнэг саятөгрөгийнурамшууллыг олгож настнуудаа баярлуулж байсан билээ.
Уламжлал ёсоор энэ жил "Тийн унжлагат" хэмээх Шороон Нохой жилийн Саршинийн баярыг тохиолдуулан"Ахмадаа хүндэтгэе"" аяныг зарлаж,108 өндөр настанд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг 100,000 төгрөгийн хадгаламжийн дэвтрийн хамт гардуулан өглөө.
Аяны хүрээнд Төрийн банкны 11-р хороолол Тооцооны Төвийн хамт олон 90 насыг зооглосон Ардын жүжигчин Г.Хайдавт гарын бэлэг гардуулсан бөгөөд энэ үеэр Г.Хайдав: "Би Төрийн банкаар үйлчлүүлээд олон жил болж байна. Төрийн гэдэг утгаараа энэ банкаар үйлчлүүлэхэд түшигтэй сайхан байдаг. Төрийн банкны хүүхдүүд жил бүр ахмад буурлуудаа хүндэтгэж, магнай тэнийлгэдэгт баяртай байдаг. Төрийн банкны хамт олонд болон Монголынхоо нийт ард түмэнд Сар шинийн баярын мэнд дэвшүүлье" хэмээн ерөөл өргөлөө.