Монголбанк эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах суурь зарчмуудыг санал болгож, хэлэлцүүлэв

2018 оны 2 сарын 13

Arslan.mn

Эдийн засгийн тогтвортой өсөлт, хөгжлийг хангахын тулд дэлхийн улс орнууд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, бодлогын зорилт, тунхаглалыг “бодлогын зөвшилцөл” болгон гаргадаг жишиг бий.

Энэ хүрээнд Монголбанк эдийн засгийн тогтвортой өсөлт, хөгжлийн бодлогын жор болох учиртай “Улаанбаатарын зөвшилцөл”-ийн төслийг санаачлан нээлттэй хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт төр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн, судлаачид, төрийн байгууллагын болон хувийн хэвшлийн төлөөллүүдийг урьж оролцуулан, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, бодлогын тууштай, нэгдмэл байдлыг хангахад чиглэсэн “Улаанбаатарын зөвшилцөл”-ийн 8 зарчмыг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.  

Хэлэлцүүлгийг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлсэн үгэндээ “Монгол орны эдийн засгийн онцлог нөхцөл байдал, туулж ирсэн замналын талаар товч дурьдаад  эдийн засгийн цаашдын зорилтоо тодорхой болгох нь энэ цаг үед юу юунаас илүү чухал байгаа тул “Улаанбаатарын зөвшилцөл”-ийн төслийг санаачилсан бөгөөд олон улсын туршлага, Монгол Улсын туулж ирсэн зам, үндэсний онцлог байдлыг харгалзан тогтвортой өсөлтөд хүрэхэд энэхүү зөвшилцөл үр дүнгээ өгнө” гэж цохон тэмдэглэсэн юм.

“Улаанбаатар зөвшилцөл”-д санал болгож буй 8 зарчмыг боловсруулахад Монголбанкнаас хийж гүйцэтгэсэн суурь судалгааны ажлуудын үр дүнг танилцуулж, тус зөвшилцөл яагаад чухал болох үндэслэлийг тайлбарлан танилцуулсанд оролцогчид талархалтай хүлээн авч, тус санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийлж, цаашид боловсронгуй болгох, олон нийтэд түгээн сахин хамгаалахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Arslan.mn

“Улаанбаатар зөвшилцөл” төсөлд танилцуулж буй 8 зарчимд:

  • Засаглал, институцийг сайжруулж, чанарыг бэхжүүлэх, авлигалын эсрэг тууштай тэмцэх,
  • Дэлхий ертөнц бүхэлдээ шинэ хөрөнгө оруулалтын төлөөх тулааны талбар болсон энэ үед гадаадын шууд болон хувийн хөрөнгө оруулалтыг тууштай даллан дуудах,
  • Төсвийн сахилгыг хангах, үндэсний хуримтлалтай болж, тууштай нэмэгдүүлэх, бодит эдийн засаг, инфляцийг тогтворжуулах,
  • Эдийн засгийн дархлааг хангах хэмжээнд гадаад валютын нөөцийг хуримтлуулах, өрийн дарамтад орохоос сэргийлэх,
  • Хүчтэй санхүүгийн салбартай болох, санхүүгийн зах зээлийг зохистой төвшинд либералчлах, өрсөлдөөн бий болгох,
  • Аж үйлдвэржилтэд түүчээлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай зүтгүүр хэдэн компанийг бий болгож дэмжих, эдийн засгийг төрөлжүүлэх,
  • Дэлхийн болон бүс нутгийн дэд бүтцийн том хөтөлбөрүүдэд багтаж орох, газар нутгийн байршлын давуу талаа ашиглах, орон нутгууд тэгш хөгжих боломж бүрдүүлэх, Байгалийн баялагаа оновчтой байдлаар эдийн засгийн эргэлтэнд оруулах, “Баялагийн хараал”-аас зайлсхийх зэрэг асуудлыг тусгаад байна.

Оролцогчид хэлэлцүүлгийн үеэр “Улаанбаатарын зөвшилцөл”-өөр хэлэлцүүлж буй дээрх 8 зарчим дээр нэмж болох саналуудаа хэлэв. Хэлэлцүүлгийн үр дүнгээс тус зөвшилцлийг эцэслэн боловсруулах бөгөөд бөгөөд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд баримтлах суурь зарчмууд байхаар тунхаглах юм. 

“Улаанбаатарын зөвшилцөл” хэлэлцүүлэгийн дэлгэрэнгүй тоймыг Монголбанкны цахим хуудсаар дамжуулан ойрын хугацаанд нийтэд мэдээлэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53806
0 эможи
keyboard_arrow_up