Монголбанк 1-р сард 1.128 кг алт худалдан авлаа

2018 оны 2 сарын 02

Arslan.mn

Монголбанк 2018 оны 1 дүгээр сард 1,128 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 770 кг алт авч байснаас 358 кг-аар илүү буюу 46.5%-иар өссөн үзүүлэлттэй байна. 2018 оны 1 дүгээр сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш өндөр байгаагаас шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 103,531.75 төгрөг байлаа. Монголбанкны алт худалдан авах үнэ өндөр байгаагаас шалтгаалан Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээ өсөх хандлагатай байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
53342
1 эможи
keyboard_arrow_up