“Мандал“ даатгалыг сонгохгүй бол зээлийн хүүг нэмнэ гэж сүрдүүлжээ
Манай улс банк санхүүгийн тогтолцооны хувьд иргэдэд тийм ч таатай орчин бүрдүүлж чаддаггүй гэдгийг иргэдийн санал бодлоос илхэн харж болно. Саяхан олон нийтийн сүлжээнд нэгэн хэрэглэгч Голомт банкны талаар шүүмжлэл бичжээ.
Түүний бичсэнийг уншвал үнэхээр л банкны үйл ажиллагаанд гомдол мэдүүлмээр л юм байна даа. Тухайн иргэн ийн бичжээ.
За Golomt Bank минь ёстой уучлаарай. Хэрэглэгчийн өнцгөөс саналаа хэлэхгүй бол болшгүй нь.
Голомт банкны зээлийн ажилтнуудын ур чадвар, харилцаа маш сайн, чадварлаг учраас байрны лизинг, машины зээл, бизнесийн зээл бараг л бүгдийг нь Голомтоос авдаг билээ. Баярлалаа та бүхэндээ. ГЭВЧ!!!
Миний бодлоор Голомт банк хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж, банкны ёсзүй болон бизнесийн өрсөлдөөнд шударга бус байдал гаргаж байна гэж үзэж байна.
1. Autoland гэж машин борлуулалтын компани байгуулж иргэд хоорондоо машинаа худалдах ажлыг энэ компаниар хүчээр дамжуулдаг бөгөөд тэр нь юу ч хийлгүйгээр, 2 иргэн тохиролцоод ирсэн наймаанд зуучилсан нэр зүүж худалдагч талаас үнийн дүнгийн 1.9% шимтгэж шулдаг
2. Mandal Daatgal гэж даатгалын компани дэргэдээ байгуулж бүх зээлийг уг даатгалаар даатгуулахыг хүчээр шаарддаг. Өөр даатгалын компанид даатгуулахыг нь хориглож байна. За яахав, даатгал хэрэгтэй гэж бодоод даатгуулъя гэвч Мандал даатгал нь үнэн бүтэхгүй газар байна.
2.1. Би автомашинаа Мандал даатгалд даатгуулаад осолдож нөхөн төлбөр авах гэхэд ажлын #10 хоногийн дотор шийдвэрлэнэ гээд таг! Өмнө нь би #Хаан_Даатгал гэж газар даатгуулж байсан бөгөөд тэр газар хохирлыг өдөрт нь шийдээд маргааш нь өгчихдөг байсан.
ОДОО БҮР ХАМГИЙН ЗЭВҮҮН НЬ МАНДАЛ ДААТГАЛД ОРОН СУУЦАА ДААТГУУЛАХГҮЙ БОЛ ЗЭЭЛИЙН ХҮҮГ ЧИНЬ НЭМНЭ ГЭЖ СҮРДҮҮЛСЭН МЕССЕЖ ИРЭХ БОЛЛОО. ЗАСГИЙН ГАЗРААР ДАМЖИЖ ОЛГОГДСОН ЖИЛИЙН 8%-Г МААНЬ ӨӨРИЙНХ НЬ ДААТГАЛД ДААТГУУЛСАНГҮЙ ГЭЖ ХҮҮГ НЬ НЭМНЭ ГЭЖ ДАРАМТАЛЖ БАЙГАА НЬ ЗӨВ ҮҮ??
Golomt Bank Энэ асуудлаа шийдэхгүй бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах болно шүү
Эх сурвалж: ERENNEWS.MN
|