ТӨРИЙН ДАНХАР БҮТЦИЙН ЦОМХОТГОЛ ТӨРИЙН БАНКНААС ЭХЭЛЛЭЭ

2018 оны 1 сарын 20

Arslan.mn

Засгийн газар өмнө нь төрийн өмчит компаниудыг татан буулгах шийдвэр гаргаж, мөн данхгар бүтэцтэй ажиллаж байгаа байгууллагуудад зүй зохистой хуваарилалт хийн, үргүй зардлыг бууруулах шийдвэр гаргаж ажиллахаа мэдэгдэж байсан.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын шийдвэрээр Төрийн банкны удирдлагын түвшинд өөрчлөлт оруулж, захирлуудын тоог 50 хувиар бууруулах шийдвэр гаргасан. Дээрх шийдвэрийн дагуу тус банкинд газар, хэлтсийн 70 орчим захирал ажиллаж байсныг 40 орчим болгож цөөлсөн. Ийнхүү данхгар бүтцийг цөөлснөөр сардаа 240 сая, жилдээ 2.8 тэрбум төгрөгийг хэмнэж байгаа юм байна. Ийнхүү төрийн өндөр зардалтай, данхгар бүтэцтэй байгууллагуудад хариуцлага тооцох, цомхтгох, татан буулгах ажил цааш үргэлжилэх нь.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52647
7 эможи
keyboard_arrow_up