Монгол улсын Хөгжлийн банкинд хийх ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН төлөвлөгөөг танилцууллаа

2017 оны 12 сарын 15

Arslan.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11/9922 дугаар албан бичиг болон Төсвийн байнгын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 9/10647 дугаар албан бичгээр аудит хийлгэх хүсэлт ирүүлсний дагуу Монгол улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд хийх гүйцэтгэлийн аудитын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Хөгжлийн банкинд боллоо.
Тус үйл ажиллагаанд  Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Тэргүүн дэд захирал  Ч.Энхбат, Дэд захирал бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Чойжилжалбуу,Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал Г.Дөлгөөн, Монгол улсын Ерөнхий аудиторын орлогч, тэргүүлэх аудитор С.Оюунбилэг, Гүйцэтгэлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор М.Давааням болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Arslan.mn

Монгол улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр:

Arslan.mn
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны  хүсэлтээр Монгол улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудит хийх баг томилогдоод байна. Монгол Улсын Хөгжлийн банканд хамгийн сүүлд 2014 онд гүйцэтгэлийн аудит хийсэн. Манай банкны зүгээс сүүлийн  гурван жилд хийсэн аудитын тайлангийн  зөвлөмжийг тодорхой хэмжээнд хэрэгжүүлсэн байгаа.  Хөгжлийн банкны удирдлагуудын  зүгээс банкны үйл ажиллагааг олон нийтэд хүртээмжтэй, ил тод  болгох тал дээр тодорхой арга хэмжээнүүд авч ажиллаж байгаа. Банкны үйл ажиллагааны шийдвэрийг удирдлагын багийн хамтын шийдвэрээр хэрэгжүүлдэг. Энэ шийдвэр маань хууль тогтоомжид бүрэн нийцсэн байх  талаас нь хувьцаа эзэмшигч болон олон нийтэд нээлттэй байх зарчмыг баримталдаг.  Энэ удаагийн гүйцэтгэлийн аудитын үр дүнд  манай үйл ажиллагаанд сайжруулах ямар бололцоо байна, ямар алдаа дутагдал байна гэдэг тал дээр тодорхой санал дүгнэлт гарна гэж итгэж байна.

Монгол Улсын Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд 6 их наяд төгрөгийн зээл олгосон. Үүнээс Улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй 3.2 их наяд төгрөг, арилжааны банкуудаар дамжуулан 1.1 их наяд төгрөг, хөгжлийн банкнаас шууд санхүүжилт хийсэн 1.8 их наяд гэсэн гурван багц зээлийг олгосон. УИХ-аас баталсан тогтоолын дагуу Улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй зээлүүдийг Засгийн газарт шилжүүлсэн. Одоо хөгжлийн банк нь дээр зөвхөн арилжааны банкуудаар дамжуулсан болон өөрийн санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүд байгаа.

Монгол улсын Ерөнхий аудиторын орлогч, тэргүүлэх аудитор С.Оюунбилэг:

Arslan.mn
Үндэсний аудитын газраас хуулийн дагуу Монгол улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд гүйцэтгэлийн аудит хийх төлөвлөгөөг танилцуулж байна.  Энэ аудитыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11/9922 дугаар албан бичиг, Төсвийн байнгын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 9/10647 дугаар албан бичиг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын  2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1880 дугаартай  албан бичиг, Монгол улсын Ерөнхий аудиторын 2017 оны 219 дүгээр тушаалыг үндэслээд  бүрэн эрхийн хүрээнд  аудит хийгдэхээр болсон.  Аудитын баг өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд байгууллага  дээр ирж урьдчилсан судалгаа хийсэн . Урьдчилан судалгааны эрсдэлийн үнэлгээгээр дунд гэсэн үнэлгээ гарсан.  Гүйцэтгэлийн аудит маань  Хөгжлийн банкны  2015-2017 оны үйл ажиллагааны хүрээнд шалгалт хийх юм.   

Arslan.mn
Тус гүйцэтгэлийн аудитын ажлын хүрээнд 2017 оны 12 дугаар сарын 1-ээс судалгааны ажил эхэлсэн бөгөөд  2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна. Харин  2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр УИХ-д хүргүүлэхээр  төлөвлөн ажиллаж байгаа аж.

Arslan.mn
Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд дараах чиглэлээр гүйцэтгэлийн аудит хийх юм байна. Үүнд:
•    Банкны дотоод үйл ажиллагаа үндсэн зорилго чиглэлийн дагуу үр нөлөөтэй зохион байгуулагдсан эсэх
•    Татан төвлөрүүлсэн хөрөнгийг үр ашигтай, эрсдэлгүй удирдаж байгаа эсэх
•    Зээл олголтын үйл ажиллагаа үр дүнтэй, хууль, журмын дагуу явагдаж байгаа эсэх
•    Банкны үйл ажиллагаанд хяналтын үр нөлөөтэй тогтолцоо үйлчилж байгаа эсэх.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51193
1 эможи
keyboard_arrow_up