Мөнгөний бодлогын зөвлөл ӨНӨӨДӨР хуралдана
2017 оны 12 сарын 15
Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдана.
Тус зөвлөл хамгийн сүүлд өнгөрсөн едүгээр сард хуралдан, бодлогын хүүг 12 хувь хэвээр нь үлдээсэн юм. Хэдийгээр зарим эдийн засагч Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг бууруулна гэсэн хүлээлттэй байсан ч гурван сарын өмнөх уулзалтаар хүүг өөрчлөөгүй.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим бүрдэхийн өмнөхөн зөвлөл хуралдсан тул эдийн засгаас илүүтэй улс төрийн нөлөөгөөр хүү буураагүй буюу мөнгөний хатуу бодлого үргэлжлэхээр боллоо гэдгийг Ж.Дэлгэрсайхан зэрэг эдийн засагчид онцолж байв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
51153
1 эможи