Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ
2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн УИХ болон Засгийн газрын хуралдаануудаар Монгол Улсын Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг 1 их наяд (400 сая ам.доллар) төгрөгөөр нэмэгдүүлэх мөн улсын төсвөөс эргэн төлөгдөх зээлийн багцуудыг Сангийн яаманд шилжүүлэх тухай хэлэлцэн баталлаа.
Төсвөөс эргэн төлөгдөх зээлийн багц нь Хөгжлийн банкны нийт зээлийн 50 орчим хувийг эзэлж байсан билээ. Эдгээр төслүүд нь Засгийн газрын баталгаатай, улсын төсвөөс эргэн төлөгдөх авто зам, гүүр болон дэд бүтцийн салбаруудыг хамарч байсан юм.
Сүүлийн үед Хөгжлийн банкны бизнес модель болон төсвийн шинжтэй зарцуулалтууд хийж байсан зэрэг нь шүүмжлэл дагуулж байв.
Ийнхүү дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Хөгжлийн банк нь санхүүгийн чадавхитай сонгодог хөгжлийн санхүүгийн институцийн жишгээр ажиллаж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих стратегийн ач холбогдол бүхий эрчим хүч, уул уурхай, зам тээвэр, аж үйлдвэрийн салбарууд дахь арилжааны томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломжтой болж байна