Хөгжлийн банк Монголын санхүүгийн зах зээлд шинэ хуудас нээлээ
Монгол Улсын Хөгжлийн банк төсөл, хөтөлбөрийн зээлийн хүсэлтийг цахимаар авч эхэлсэн тухай мэдээллийг бид хүргэж байсан билээ. Энэ нь Монголын санхүүгийн зах зээлд шинэ хуудас нээж буй үзэгдэл юм. Тус банкны зүгээс олон улсын нэр хүндтэй санхүүгийн байгууллагуудын туршлагыг нэвтрүүлэх, зээл хүсэгч бизнес эрхлэгч, харилцагчдад хүнд суртал учруулахгүй шуурхай үйлчлэх зорилгоор санхүүжилтийн хүсэлтийг ийнхүү цахим хэлбэрт шилжүүлээд байна. Ингэснээр Хөгжлийн банкнаас санхүүжилт авах шаардлагатай ААН, байгууллагууд зээл санхүүжилтийн хүсэлтээ хаанаас ч хэдийд ч цахимаар илгээх боломжтой юм.
Өнөөдрийн байдлаар цахимаар төсөл, хөтөлбөрийн 50 гаруй зээлийн хүсэлт ирээд байгаа аж.
Хөгжлийн банкнаас санхүүжилтийн хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагааг хялбаршуулж Зээл санхүүжилтийн хүсэлт хүлээн авах, шийдвэрлэх цахим систем (LOS system)-ийг ашиглалтад оруулаад байна.
Иймд та бүхэн манай банкны цахим хуудас болох www.dbm.mn веб сайтын “ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ БҮРТГҮҮЛЭХ СИСТЕМ” цэсээр дамжин орж бүртгүүлэн, нэвтрэх эрхийг банкнаас авч, санхүүжилтийн хүсэлтээ ирүүлнэ үү.
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК
Эх сурвалж: Olloo.mn