Монголбанк 24.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг санхүүжүүлжээ
2017 оны 12 сарын 07
Монголбанкнаас өнгөрсөн сард Засгийн газартай хамтран нийт 24.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргалаа.
Монголбанкнаас 237 зээлдэгчийн 15.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 132 зээлдэгчийн 8.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус тус олгов.
Ингэснээр энэ оны 11 дүгээр сард нийт 371 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
50800
0 эможи