Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа
2017 оны 11 сарын 29
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаан Монголбанкны уулзалтын танхимд болж, Активын чанарын үнэлгээ (AQR)-ний явцын тайлан болон анкийг дахин хөрөнгөжүүлэх эрх зүйн баримт бичгийн төслийн талаар хэлэлцүүлэг хийв.
Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу “Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль”-ийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй байгуулав.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
50416
0 эможи