Монголын арилжааны ГУРВАН БАНКНЫ зээлжих зэрэглэлийн төлвийг “ЭЕРЭГ“ болгов
Өнгөрсөн даваа гаригт Олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг Монгол Улсын арилжааны гурван банкны зээлжих зэрэглэлийн төлвийг ахиулсан байна. Тодруулбал, Хаан банк, Хасбанк болон Төрийн банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийн төлвийг “Тогтвортой”-оос “Эерэг” болгож, зээлжих зэрэглэлийг “B-” түвшинд хэвээр үлдээжээ.
Тус агентлаг дотоодын банкны системийн 2018 оны төлвийг "Сөрөг"-өөс "Тогтвортой" болгож үнэлгээгээ шинэчилсэн байна. Мөчлөгийн шинжтэй эдийн засгийн сэргэлт ажиглагдаж байгаа ч сорилтууд мөн байсаар байгаа. Арилжааны банкуудад хийж буй активын чанарын үнэлгээ дуусаагүй байгаа талаар “Fitch” агентлаг онцолжээ.
Тус агентлаг Монголын банкуудын үйл ажиллагаа явуулах орчин цаашид үргэлжлэн сайжирч, богино болон дунд хугацаанд эерэг өөрчлөлтүүд гарсны дүнд активын чанар муудахгүй. Банкуудын чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ тогтворжиж, 2018 оноос буурна гэж тооцоолсон байна.
Эх сурвалж: Medee.mn