Төв банк ирэх онд дүрмийн сангаа 100 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлэхийг зорьж байна

2017 оны 11 сарын 13

Arslan.mnМонголбанк 2012 оноос хойш алдагдалтай ажиллаж, өнгөрсөн он гэхэд хуримтлагдсан алдагдлын хэмжээ гурван их наяд төгрөгт хүрчээ. Үүнд, 2012-2016 онд Төвбанкнаас хэрэгжүүлсэн төсвийн шинжтэй үйл ажиллагаа, түүний сөрөг үр дагавар нөлөөлсөн гэж Монголбанкны удирдлагууд үзэж байна.

Төв банкны дүрмийн сангийн одоо байгаа хэмжээ хуримтлагдсан алдагдал болон цаашид хүлээж болзошгүй алдагдлын хэмжээнээс хэт бага, бие даасан байдалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж үзэж байна. Иймээс Монголбанкны дүрмийн санг цаашид шат дараатай нэмэгдүүлэх, тухайлбал,  2018 онд 100 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлэхээр зорьж байна гэж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэллээ.

Монголбанкны тухай хуульд Төвбанкны дүрмийн сан 5 тэрбум төгрөгөөс доошгүй байх, энэ хэмжээг гагцхүү хуулиар өөрчилнө гэж заасан байдаг. Хуулийн энэ заалт 2004 онд батлагдсанаас хойш Монголбанкны дүрмийн санд өөрчлөлт ороогүй байна. 

Нийтэлсэн: МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49541
0 эможи
keyboard_arrow_up