АРИЛЖААНЫ БАНК: 9 дүгээр сард 49.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ
Есдүгээр сард арилжааны банкнууд 808 иргэнд 49.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдэл нэг жилийн өмнөхөөс 6.8 хувиар өсөж, дөрвөн их наяд 196.2 тэрбум төгрөг болжээ.
Нийт зээлдэгчдийн тоо 92.6 мянгад хүрээд байна. Ипотекийн зээлийн 77.5 хувь буюу гурван их наяд 260 тэрбум төгрөг нь 5-8 хувийн хүүтэй болон эдгээрт шилжүүлсэн зээл багтаж байна. Өөрөөр хэлбэл орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэх хөтөлбөрийн зээл нийт зээлийн дээрх хувийг эзэлж байна. Харин 828.3 тэрбум нь банкнуудын өөрийн эх үүсвэрийн зээл, 118.4 тэрбум нь бусад эх үүсвэрээс олгосон зээл байжээ. Нийт зээлийн үлдэгдлийн 95.7 хувь нь хэвийн, 2.4 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.9 хувь нь чарагүй зээл байгаа аж. Нэг зээлдэгчид ногдох зээлийн хэмжээ 61.3 сая төгрөг байгаагаас Улаанбаатар хотод 70 сая төгрөг, орон нутагт 35.7 сая төгрөг байна. Ипотекийн зээлийн 99.5 хувь нь төгрөгөөр олгогдсон байна.