Эдийн засгийн алуурчин-1 буюу Bank of Сhina-ийн Монгол элч

2014 оны 6 сарын 24

“Монгол иргэд болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгохгүй” хэмээн тунхагласаар Bank of Сhina Монголд хөл тавьснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрөв. Хятадын төрийн мэдлийн энэ том банкны зорилго нь зөвхөн Монголд салбараа нээх, түүгээрээ дамжуулан Монгол төрийн мөнгөний бодлогыг атгах, арилжааны 13-хан банкийг нь залгих явдал.

 

Хятадын төрөөс өгсөн энэ даалгавраа биелүүлэхийн тулд бараг ашиггүйгээр Монголд байрших ёстой. Хамгийн гол нь салбараа нээхийг хүлээн зөвшөөрүүлэх холбоотнуудаа олж, аманд нь хүссэн шан харамжийг нь чихэж байгаад ч атугай Монголын төрөөр хүлээн зөвшөөрүүлэх явдал юм. Эхний ээлжинд эртний түнш О.Чулуунбат нь тэдний гол найдвар байв. Монголбанкны ерөнхийлөгчөөр хамгийн олон жил ажилласан, УИХ-ын гишүүн асан, эдүгээ Эдийн засгийн хөгжлийн дэд сайдын алба хашиж буй тэрбээр гадны банкуудад тун элгэмсэг, түүнээсээ ашиг олж сурсан, хамгийн гол нь үүнийхээ төлөө нэр төрөө сэвтээхээс ичиж улайдаггүйгээрээ давуу талтай юм.

О.Чулуунбат нь анх банкны салбарт ажиллаж эхэлсэн цагаасаа л Монголын банкируудын том төлөөлөлд тооцогдож ирсэн нэгэн. Үүгээрээ ч сүүлийн 20 гаруй жилд тухайн үеийн төр засгийн томчуудтай чамлахааргүй шадарлаж Ерөнхийлөгч Н.Энхбаярт ОХУ-д төлөх “Их өр”-ийг тэглэж өгөх амлалт өгч дотны хүн нь болсон түүхтэй. Гэвч Оросын төрд шургалсан олигарх тэрбумтнууд, түүний “шинэ орос” найзууд зорилгыг нь биелүүлж чадсангүй. Ингээд Төрийн тэргүүн найздаа амласнаа биелүүлээгүйнхээ төлөө ёстой л Чилүгэн шиг амаа хамхиад хэлсэн бүхнийг нь ёсчлон гүйцэтгэх ам тангараг тавьж амьд үлдсэн гэдэг. Тэрбээр тоглоомоос гарч, түүнийг эзгүйд дэд Ерөнхийлөгч А.Батсүх нь хэлэлцээрт оролцсоныг нууцалжээ.

Дэлгэрэнгүйг: uls.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4870
0 эможи
keyboard_arrow_up