“Дунд шатны эдийн засгийн загварчлал ба төсөөлөл” сэдэвт сургалт болж байна
2017 оны 10 сарын 04
“Дунд шатны эдийн засгийн загварчлал ба тѳсѳѳлѳл” сэдэвт Зүүн Ѳмнѳд Азийн тѳв банкуудын тѳв (The SEACEN Centre) болон Японы тѳв банк (BoJ)-ны хамтарсан сургалтыг Монголбанк зохион байгуулж байна.
Сургалт 2017.10.01-06 ѳдрүүдэд Улаанбаатар хотноо болох бѳгѳѳд Азийн 12 орны тѳв банкны эдийн засгийн судалгаа, тѳсѳѳлѳл дээр ажилладаг 31 мэргэжилтэн хамрагдаж байна.
Хичээлийг Зүүн Ѳмнѳд Азийн тѳв банкуудын тѳв болон Японы тѳв банкны экспертүүд заах бѳгѳѳд, тѳв банкууд бодлогын шинжилгээ, симуляци, тѳсѳѳлѳл хийхэд ашиглагддаг эмпирик загваруудыг зохиох, ашиглахад шаардлагатай арга, техникүүдийг эзэмшүүлэхэд чиглэгдэж байна.
Эх сурвалж: Монголбанк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
47747
0 эможи