ТӨВ БАНК: Мөнгөний нийлүүлэлт VIII сард 3.8 хувиар өсөж, 14.5 их наяд төгрөг болсон

2017 оны 10 сарын 04

Мөнгөний нийлүүлэлт наймдугаар сард 3.8 хувиар өсөж, 14.5 их наяд төгрөг болсон талаар Монголбанк мэдээллээ. М2 мөнгөний жилийн өсөлт өнгөрсөн сард 23.8 хувь байсан бол наймдугаар сарын эцэст 27.7 хувь болжээ.

Arslan.mn

Жилийн өсөлтийн дийлэнх хувийг төгрөгийн хадгаламж бүрдүүлсэн хэвээр байна. Харин валютын харилцахын мөнгөний өсөлтөд үзүүлэх хувь хэмжээ сүүлийн хоёр сар дараалан өссөн бол валютын хадгаламжийнх буурчээ. Үүнээс гадна банкуудын Төв банк дахь харилцах өссөнөөр нөөц мөнгө өсөж 3.3 их наяд төгрөг болсон байна.

Харин хадгаламжийн байгууллагуудын зээлийн үлдэгдэл тайлант сард мөн өсөж нийт дүн нь 13.3 их наяд төгрөгт хүрлээ. Түүнчлэн банкуудын чанаргүй зээл наймдугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж нэмэгдсэн талаар Төв банк мэдээлсэн.

Тус зээл нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.8 хувийг эзэлж байгаа юм. чанаргүй зээлийн төлөв цаашид хэрхэн өөрчлөгдөх нь банкуудын зээл олгох болон шинээр зээл гаргах чадварт нөлөөлдөг аж. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн ашигт ажиллагаа сайжирч байгаа нь зээлийн эргэн төлөлтөд нөлөөлнө гэж Төв банкны Мөнгөний бодлогын газар мэдэгдсэн. Мөн чанаргүй зээлийн хэмжээ эдийн засгийн сэргэлтээс хамаарч буурах талаар эдийн засагчид онцолж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47736
0 эможи
keyboard_arrow_up