“ICT-EXPO-2017”-д зочилж шинэчлэгдсэн “Гялс” банктай танилцаарай
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж, хөгжсөний 96 жилийн ой, “Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2017 оны есдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд жанжин Сүхбаатарын талбайд “ICT-EXPO-2017” үзэсгэлэн болж байна.
11 дэх жилдээ зохиогдож буй уг үзэсгэлэн энэ жил “Төсөөллөө бүтээцгээе” уриан дор өрнөж байна. Та бүхэн тус үзэсгэлэнд хүрэлцэн ирж, техник технологийн хөгжлийн сүүлийн үеийн чиг хандлагад суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхохын зэрэгцээ Төрийн банкны асраар зочилж, шинэчлэгдсэн “Гялс” банкны үйлчилгээтэй танилцаарай.
Бид танд банкны бүх төрлийн үйлчилгээг зайнаас авах, төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх хамгийн өргөн боломж бүхий “Гялс” банкыг гар утсанд тань холбож, гар утаснаасаа гүйлгээ хийх, хэрэглээний төлбөр болон гар утасны ярианы төлбөрөө төлөх, нэгжийн карт худалдан авах, данс нээх, цахим үйлчилгээнд бүртгүүлэх, онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авах зэрэг олон шинэ боломжийг олгох болно.
“Гялс “ банкны смарт аппликейшнаар дамжуулан QR /КЮ-АР/ кодыг уншуулан төлбөр төлөх, өөрийн дансандаа QR код үүсгэх буюу нэхэмжлэх үүсгэж дансандаа орлого хүлээн авах өргөн боломжтой бөгөөд “ICT-EXPO-2017” үзэсгэлэнд зочилж илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Бид таны гарт “Гялс” банкыг атгуулах болно.