“Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн Форум 2017” болж байна
Монголын банкны холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн Форум 2017” арга хэмжээ Шангри Ла зочид буудалд эхэллээ.
Нээлтийн арга хэмжээнд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Эрик Солхайм тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Энэ жилийн форум “Тогтвортой санхүүжилтийг түгээн дэлгэрүүлэх олон талт хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд олон улсын байгууллагуудын өндөр түвшний төлөөлөл оролцож, ногоон санхүүжилтийн асуудлыг хөндөж ярилцах юм байна.
Тодруулбал уг форумаар тогтвортой санхүүжилтийн үндэсний замын зураг боловсруулах, ТоС-ийн талаарх бодлого, хууль журмын зохицуулалт, банкны бус санхүүгийн салбарт нэвтрүүлэх, Ногоон зээлийн санг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд боловсруулсан төслүүдийг боломжит хөрөнгө оруулагч нарт танилцуулах, оролцогч талуудын үүрэг оролцоог баталгаажуулах, Ногоон төсөл бэлдэхэд хувийн хэвшилтэй хамтран ажиллах зэрэг гол сэдвүүдийн хүрээнд санал солилцох юм. Энэ жилийн хувьд 5 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус форумд 350 гаруй өндөр түвшний гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид оролцох аж.
Тэгвэл тогтвортой санхүүжилт гэж юу вэ?
Тогтвортой хөгжлийн тогтолцооны суурийг бэхжүүлэх, хэрэгжилтийг хурдасгахад санхүүгийн хөшүүрэг чухал нөлөөтэй учир банк, санхүүгийн байгууллагууд тогтвортой санхүүжилтийн үзэл баримтлалаар дамжуулан улс орныхоо зөв хөгжлийн явцад хувь нэмрээ оруулах боломжтой байдаг. Тогтвортой санхүүжилт гэдэг нь хөрөнгө оруулалт хийх, зээл олгох болон аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа тухайн бизнесийн үйл ажиллагаа