Хөгжлийн банк Тариалан эрхлэлтийг дэмжих сантай хамтран газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг лизингээр олгож эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар тогтоолоор Үндэсний хэмжээнд зохион байгуулагдах “Атрын-III аян”-ы “Газар тариалангийн техникийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн зориулалттай техникийг худалдан авахад зориулж
Оросын Холбооны Улсын Эксим банкнаас 3-5 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр 10.0 сая ам.долларын зээлийг Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.
Оросын Холбооны Улсаас хөнгөлөлттэй зээлээр авч буй уг техник, тоног төхөөрөмжүүдийн Түрээслэгчээр Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК, ХХААХҮЯ-ны “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” дамжуулан түрээслэгчээр ажиллаж байна.
Тус төслийн хүрээнд ОХУ-аас ирэх техник тоног төхөөрөмжөөс худалдан авахаар “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжүүдээс “Дамжуулах түрээсийн үйлчилгээ хүсэгчдэд тавигдах шалгуур үзүүлэлт”ийг үндэслэн баримт материалыг хүлээн авч, шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ажил эхэллээ.
ОХУ-ын тоног төхөөрөмж нийлүүлэгч компаниудаас үр тариа, хадлан таримал тэжээл бэлтгэх зориулалт бүхий 20 нэр төрлийн 543 ширхэг техник тоног төхөөрөмж Монгол Улсад орж ирэхээс өнөөдрийн байдлаар 7 нэр төрлийн 70 гаруй техник тоног төхөөрөмж ирсэн байна.
Тариалан эрхлэгч ААН-үүдэд санал болгож буй ОХУ-ын техник, тоног төхөөрөмжийн жагсаалт