Монголчууд ипотекийн зээлийн хүүнд хэдийг төлж байгаа вэ?

2017 оны 8 сарын 28

Монголбанкнаас банкуудын ипотекийн зээлийн тайланг 2017 оны долдугаар сарын байдлаар гаргажээ. 

 

Банкууд долдугаар сард 661 зээлдэгчид 39.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 4 их наяд 186.1 тэрбум төгрөгт, нийт зээлдэгчдийн тоо 92.1 мянгад хүрчээ.

2017 оны долдугаар сард 31.8 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна. 

Ипотекийн зээлийн хүүг жилийн 8 хувиар тооцоход сарын 27 тэрбум 907 сая орчим төгрөгийг зөвхөн хүүнд нь төлж байна. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлтэй иргэд 31.8 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийснээс 27.9 тэрбум нь хүү, үлдсэн 3.9 тэрбум нь үндсэн зээлээс хасагдаж байгаа гэж үзэж болох нь. Гэхдээ энэ бол банкуудын өөрийн эх үүсвэрээс гаргасан зээлийг тооцохгүйгээр гаргасан үзүүлэлт. Банкуудын өөрийн эх үүсвэрээс гаргасан ипотекийн зээлийн хүү жилийн 15-16 хувийн хүүтэй байдаг.

92100 зээлдэгч байгааг дундажилж үзвэл сард дунджаар 345 мянган төгрөг төлж байгаагийн 303 мянга нь хүүнд, үлдсэн 42 мянга нь үндсэн зээлээс хасагдаж байна.

Ипотекийн зээлийн зарим үзүүлэлт:

Нийт олгосон ипотекийн зээлийн хэмжээ: 4 их наяд 186 тэрбум 60.9 сая
    Үүнээс 8 хувийн хүүтэй зээл: 3 их наяд 250 тэрбум 403 сая

Нийт зээлдэгчийн хэмжээ: 92138
    Үүнээс 8 хувийн хүүтэй зээлдэг: 68134

Ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хугацаа: 17.5 жил

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46386
0 эможи
keyboard_arrow_up