Ипотекийн зээлд 92.1 мянган хүн хамрагджээ

2017 оны 8 сарын 25

2017 оны 7 дугаар сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар өсч 4186.1 тэрбум төгрөгт хүрчээ.

Тухайн сард банкууд 661 зээлдэгчид 39.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 4186.1 тэрбум төгрөгт, нийт зээлдэгчдийн тоо 92.1 мянгад хүрэв. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 77.7 хувь нь ОСИСТТБХ-ийн зээл байна. Нийт зээлийн үлдэгдлийн 96.4 хувь нь хэвийн, 1.7 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.9 хувь нь чанаргүй зээл байна. Ипотекийн зээлийн 99.5 хувь нь төгрөгөөр олгогдсон байна. Тухайн сард олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж жилийн хүү 11.5 хувь, дундаж хугацаа нь 17.5 жил байна. Орон нутаг дахь банкууд 238 зээлдэгчид 9.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноор орон нутаг дахь банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 938.4 тэрбум төгрөгт харин зээлдэгчдийн тоо 29.0 мянгад хүрчээ. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46338
0 эможи
keyboard_arrow_up