Автомашин нийлүүлэх сонгон шалгаруулалтын урилга
Тендер шалгаруулалтын дугаар: МУХБ 2017/01
Монгол Улсын Хөгжлийн банк нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос туулах чадвар сайтай автомашин нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн саналыг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, 11 дүгээр давхар, 1110 тоот өрөө хаягаар ирүүлнэ үү.
Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 100.000 /Нэг зуун мянган/ төгрөгийг Монгол Улсын Хөгжлийн банкны 3600002621010002 тоот дансанд тушаасан баримтаа авчран худалдан авч болно.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 00 минутанд нээнэ.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, 11 дүгээр давхар, 1110 тоот өрөө Худалдан авалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Цогтбаатар.
Холбоо барих утас: 75857070 (633)