СУДАЛГАА: Нэг өрхийн сарын дундаж орлого 52 мянган төгрөгөөр өсчээ
Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос өнөөдөр Монгол Улсын нийгэм эдийн засгийн төлөв байдлын долдугаар сарын мэдээллийг ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын статистикч Ю.Батзоригт танилцууллаа.
Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны хоёрдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 926.4 мянган төгрөг болж, өмнөх жилийн мөн үеэс 52 мянган төгрөгөөр нэмэгджээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого нэмэгдэхэд цалин хөлсний орлого 23.3 мянган төгрөг, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 23.9 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.Тодруулбал, нэг өрхийн орлого 52 мянган төгрөгөөр өсчээ.
Ингэж иргэдийн цалин, тэтгэвэр өсч, нэг өрхийн орлого 926.4 мянгад хүрсэн ч, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны долдугаар сарын эцэст 892.1 тэрбум төгрөг болж,өмнөх сараас 95.1 тэрбум төгрөг, нэг жилийн өмнөхөөс 55.3 тэрбум төгрөгөөр өссөн байна.