СУДАЛГАА: Хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ өнгөрсөн оноос 9.60 хувиар буурчээ

2017 оны 8 сарын 15

Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2017 оны 7 дугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааны гуравдугаар сарын үр дүнг  танилцууллаа.

 
Тус судалгаагаар өнгөрсөн  гуравдугаар сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.01  болж суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сараас 1.0 хувиар өсчээ. Дээрх үзүүлэлт өмнөх сараас 0.17 хувиар өссөн юм. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3.34 хувиар буурсан байна.
Үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл, Шинэ орон сууцны үнийн индекс 1.15 гарчээ.  Энэ нь өмнөх сараас 0.98 хувиар өссөн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0,61 хувиар буурсан хэвээр гарчээ.
Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь өнгөрөгч  гуравдугаар сарын байдлаар 2 сая 45 мянган төгрөг болж өмнөх сараас 0.29 хувиар буурсан бол өнгөрсөн оны мөн үеэс 0.21 хувиар өсчээ.

 
БЗД-ийн “Американ дэнж” хотхонд өнгөрсөн оны гуравдугаар сард орон сууцны 1 м2 дундаж үнэ 2 сая 29 мянган төгрөг байсан бол гуравдугаар сарын байдлаар 1 сая 921 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс  5.3 хувиар буурсан байна.
 
Тэгвэл хуучин орон сууцны үнийн индекс 0.91 хувь буюу суурь үеэс 8.7 хувийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0.99 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.10 хувиар буурсан үзүүлэлт юм.
Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь  өнгөрсөн сарын байдлаар 72 сая 974 мянган төгрөг болж өмнөх сараас 0.40 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 9.60 хувиар  буурсан байна.
Сүхбаатар дүүрэгт  хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байгаа аж.
 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45984
0 эможи
keyboard_arrow_up