Азийн хөгжлийн банкнаас манай улсад 100 сая ам.долларын санхүүжилт хийлээ
2017 оны 8 сарын 09
Олон улсын валютын сангийн ажлын хэсгийн үнэлгээний үр дүн эерэг гарсан тул хөтөлбөрийн хүрээнд олон улсын байгууллагууд болон хөгжлийн түнш орнуудаас батлагдсан 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн дараагийн шатны санхүүжилт орж эхэллээ.
Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилтыг Монгол Улсад хийсэн нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүллээ хэмээн Төвбанкнаас мэдэгдэж байна.
Олон улсын валютын сангийн ажлын хэсэг долдугаар сарын 19-нөөс наймдугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, өнгөрсөн тавдугаар сарын 24-ний өдөр батлагдсан гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг хийсэн билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
45792
0 эможи